Америкийн алдартай реппер Soulja Boy (жинхэнэ нэр нь ДеАндре Кортез Вэй) өөрийн экс хамтрагч Жэкилин Мартинезтай дундаасаа гарсан гэгддэг хүүхдийнхээ эцэг мөн эсэхэд эргэлзэж эхэлжээ. Тэрээр 7-р сарын 22-ны өдөр Калифорнийн шүүхэд хандан, 3 настай КеАндре Вэй хүүд ДНХ-ийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байна.
Энэхүү маргаан нь Мартинезын 2025 оны 10-р сард гаргасан нэхэмжлэлтэй холбоотой юм. Тэрээр хүүхдийнхээ асран хамгаалагчаар өөрөө үлдэж, репперт хүүхэдтэйгээ уулзах эрх олгохыг хүссэн байна. Мөн Мартинез хүүхдийн санхүүгийн зардлыг голчлон өөрөө хариуцаж ирсэн бөгөөд Soulja Boy-г хүүхдийн тэтгэмж төлөхийг шаардаж байгаа ажээ. Түүний мэдэгдэж буйгаар, реппер залуу зөвхөн гуйлт шаардлагын дараа л мөнгөн тусламж үзүүлдэг байсан гэнэ.
Шүүхийн баримтад дурдсанаар, хэрэв ДНХ-ийн шинжилгээгээр эцэг нь мөн болох нь тогтоогдвол Soulja Boy жирэмслэлттэй холбоотой гарсан зардлыг хуваалцаж, Мартинезын хуулийн зардлыг төлөхийг зөвшөөрсөн байна. Өмнө нь 2022 онд хүү төрсний дараа реппер өөрийн цахим хуудсаараа дамжуулан анх удаа аав болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байсан бөгөөд хүүхдийн хүйсийг тодруулах баярт ч оролцож байжээ.
Гэсэн хэдий ч харилцаа нь хурцадмал байдалтай байгаа бөгөөд Мартинез шүүхэд Soulja Boy-оос ирсэн, бүдүүлэг үг хэллэг бүхий мессежийг нотлох баримт болгон өгсөн байна. Одоогоор энэ асуудал хуулийн дагуу үргэлжилж байна.