Америкийн алдартай реппер Tyga өөрийн шинэ уран бүтээлдээ хиймэл оюун ухааныг ашигласан нь ямар нэгэн буруу зүйл биш гэдгийг илэрхийлжээ. Тэрээр VIBE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэхүү технологийн дэвшлийг хүлээн зөвшөөрч буйгаа хуваалцсан байна.

Репперийн 80-аад оны хэв маягаар бүтээгдсэн $tarface нэртэй шинэ цомог нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийгдсэнээрээ онцлог юм. Tyga уг ярилцлагадаа зөвхөн технологийн асуудлаар төдийгүй ээжийнхээ өөд болсон харамсалтай үйл явдал болон энэхүү шинэ төсөл нь хэн нэгэнд зориулагдсан эсэх талаар нээлттэй ярьжээ.