Ромын пап Лео уушгины хавдрын хагалгаанд орсныхоо дараа эмнэлэгт тэнхэрч байх хугацаандаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй баасан гарагт утсаар холбогджээ.

Энэхүү ярианы үеэр тэрбээр Оросын талд эзлэгдсэн Украины өмнөд бүсийн нэгэн хотод гал зогсоохыг уриалсан байна.

Ватиканы мэдээлснээр пап Лео Херсон мужийн Олешки хотод үүсээд буй хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдалд гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Мөн хотын иргэдэд хүнс болон эмнэлгийн тусламж хүргэх, энгийн номхон иргэдийг сайн дурын үндсэн дээр аюулгүй нүүлгэн шилжүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд гал зогсоохыг уриалсан байна.