АНУ-ын сошиал медиа нөлөөлөгч Сара Гилсон болон түүний нөхөр Жеремиа "Шон" Даффи нарын амь нас хохирсон эмгэнэлт хэрэг олон нийтийн анхаарлыг татаад байна. Уг хэрэгт Шон Даффиг эхнэрээ хөнөөгөөд өөрөө амиа хорлосон гэх таамаглал дэвшүүлж байгаа юм.
Энэхүү хэргийн талаар Шон Даффигийн хуучин эхнэр Стефани Рэмси TMZ агентлагт ярилцлага өгчээ. Тэрээр уг явдалд цочирдсон ч, үнэндээ тийм ч их гайхаагүй гэдгээ илэрхийлсэн байна. Стефани Рэмсигийн хэлснээр, тэднийг хамт байх хугацаанд Шон Даффи түүнд заналхийлэл учруулж байсан аж.
Одоогоор хэргийн талаарх мөрдлөгийн дэлгэрэнгүй мэдээлэл үргэлжилж байна.