Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф нар Мекка хотноо батлан хамгаалахын шинэ гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний хүрээнд дээрх гурван улсын аль нэгэнд нь зэвсэгт халдлага гарсан тохиолдолд үүнийг гурван улсын эсрэг хийсэн халдлага хэмээн үзэхээр тохиролцсон байна. Ажиглагчдын үзэж байгаагаар, Вашингтон бүс нутгийн аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулж чадахгүй байгаа энэ цаг үед тус гэрээ нь Иран болон Израилийн хоорондох мөргөлдөөнөөс үүдэлтэй эрсдэлийг сааруулах, бүс нутаг дахь тогтворгүй байдлаас хамгаалах нэг төрлийн “даатгал” болж байна.
АНУ-ын зүгээс бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд оролцох оролцоо нь суларч байгаа гэх хардлага газар авч буй энэ үед гурван улсын энэхүү алхам нь геополитикийн томоохон өөрчлөлтөд тооцогдож байна.