Саудын Араб Йемений Ираны дэмжлэгтэй хусит босогчдыг бүрмөсөн дарах зорилгоор бүх хүчээ дайчилсан дайнд бэлтгэж, цэргийн ажиллагаагаа идэвхжүүлж байна. Энэ хүрээнд Саудын Арабын батлан хамгаалах чиг үүргүүдийг Пакистаны зэвсэгт хүчин хариуцан авч, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Батлан хамгаалах салбарын шинжээчдийн үзэж буйгаар, Пакистаны цэргүүд Саудын Араб болон Йемений засгийн газрын бүлэглэлүүдийн төлөвлөж буй газрын довтолгоонд шууд оролцохгүй гэж тооцоолж байна. Үүний оронд тэдний гол зорилго нь Саудын Арабын армийн хүчийг чөлөөлөх явдал бөгөөд ингэснээр Саудын цэргүүд хуситуудын эсрэг болох цэргийн ажиллагаанд төвлөрөх боломж бүрдэх юм.