Саудын Арабын хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын зүүн эрэгт байрлах Рас Танура хотын орчимд нисдэг тэрэг осолдсон байна. Ням гарагийн өглөө эрт гарсан уг ослын улмаас онгоцонд зорчиж явсан 14 хүн бүгд амиа алджээ.

Осолд өртсөн нисдэг тэрэгт сууж явсан бүх зорчигчид Саудын Арабын иргэд байсан болохыг албаны эх сурвалжууд баталж байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.