Британийн алдарт Massive Attack хамтлаг Сингапур улсад тоглолт хийх эрхээ хасуулж, тус улсын зүгээс хоригт орсон байна. Энэхүү шийдвэр нь тэднийг тайзан дээр Палестины далбааг гаргасантай холбоотой ажээ.
Массив Аттак буюу Massive Attack хамтлагийн зүгээс энэ үйл явдалд хариу тайлбар хийхдээ, "Бид 157 улсын хүлээн зөвшөөрсөн тусгаар тогтносон улсын далбааг барьсан нь ямар нэгэн хууль зөрчинө гэж огт төсөөлөөгүй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Тус хамтлаг нь электрон хөгжмийн салбарт томоохон нөлөөтэй, дэлхийд танигдсан уран бүтээлчид юм. Одоогоор тус улсын эрх баригчдын зүгээс уг асуудлаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд хамтлагийн зүгээс гаргасан тайлбар олон нийтийн анхаарлыг татаад байна.