Залуустаа зориулсан uujim.com сайт мэдээлж байна. Технологийн салбарт гараагаа эхлүүлж буй залуу бизнес эрхлэгчдэд зориулсан маш том боломж гарч ирлээ. Дэлхийд нэр хүндтэй технологийн мэдээллийн TechCrunch (ТехКранч) сайт “Startup Battlefield 200” хэмээх хөтөлбөрийг зарлажээ. Энэхүү хөтөлбөр нь гарааны бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалттай холбох, дэлхий дахинд таниулах зорилготой юм байна.

Хөтөлбөрт шалгарсан 200 стартап компанид хөрөнгө оруулагчидтой уулзах, TechCrunch сайтад сурталчлагаагаа нийтлүүлэх, олон улсад танигдах зэрэг олон давуу тал олгогдохоос гадна 100,000 долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. Энэ нь Монголын залуу стартап компаниудад дэлхийн зах зээлд өөрсдийгөө таниулах, хөрөнгө оруулалт татах маш том боломж юм.

TechCrunch гэж юу вэ? TechCrunch бол технологийн гарааны бизнес, интернет бүтээгдэхүүн, технологийн чиг хандлагын талаар мэдээлэл нийтэлдэг нэр хүндтэй онлайн сэтгүүл юм. Энэхүү сайтад өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах нь дэлхий дахинд танигдах маш том боломж гэсэн үг.

Бүртгэлийн хугацаа маш хурдан дуусах гэж байгаа тул та бүхэн яараарай! Бүртгүүлэх эсвэл өөрийн мэдэх стартап компанийг нэр дэвшүүлэхийг хүсвэл тавдугаар сарын 27-ноос өмнө амжиж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг TechCrunch-ийн албан ёсны сайтаас авна уу.

Энэхүү боломжийг ашиглан Монголын стартапууд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа харуулахыг хүсэн ерөөе!