NBA-ийн дөрвөн удаагийн аварга, Голден Стэйт Уорриорс багийн од Стефен Карриг Бостон Селтикс баг руу солилцоогоор явах гэж буй тухай яриа спортын ертөнцөд тархаад байсан билээ. Энэхүү цуу яриа нь Бостон Селтикс баг Жэйлен Брауныг Филадельфи руу явуулж, оронд нь Пол Жоржийг авсны дараа дахин нэг супер од тоглогч хэрэгтэй болсон гэх нөхцөл байдалтай холбоотойгоор үүссэн юм.
Зарим эх сурвалжууд Бостон Селтиксийн удирдлага Стефен Карриг авах сонирхолтой байгаа тухай таамаглал дэвшүүлж байсан ч багийн дотоод асуудлыг сайн мэддэг сэтгүүлч Далтон Жонсон үүнийг эрс үгүйсгэжээ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Ийм зүйл болоогүй, Стефен Карри солилцоонд орохгүй" гэж мэдэгдсэн байна.
Мөн энэ асуудлыг анх хөндсөн сэтгүүлч Жон Каралис өөрийн бичсэн нийтлэл нь бодит мэдээлэл бус, зөвхөн өөрийнх нь санал бодол байсныг тодруулжээ. Тэрээр "Хэрэв Голден Стэйт баг Карриг солилцохыг зөвшөөрвөл Бостон санал тавина гэсэн утгатай нийтлэл бичсэнээс бус, албан ёсоор санал тавьсан гэж мэдээлээгүй" хэмээн тайлбарласан байна.
Стефен Карригийн хувьд Голден Стэйт багтай байгуулсан гэрээ нь нэг жилийн хугацаатай үлдээд байгаа бөгөөд наймдугаар сараас эхлэн гэрээгээ сунгах эрхтэй болох юм. Хэдийгээр багийн амжилт сүүлийн жилүүдэд хүлээлтэд хүрэхгүй байгаа ч Брет Сигел зэрэг шинжээчид Карриг карьераа дуустал зөвхөн Голден Стэйт багт тоглох хүсэлтэй байгааг онцолжээ. Ийнхүү NBA-ийн шилдэг тоглогчдын нэг Стефен Карриг багтаа үлдэх нь тодорхой болж, хөгжөөн дэмжигчдийн дунд үүсээд байсан таагүй цуу яриа намжлаа.