NFL буюу Америкийн хөлбөмбөгийн үндэсний лигийн од, тамирчин Стефон Диггс-ийн эсрэг үүсгэсэн бэлгийн хүчирхийллийн хэргийн мөрдлөг үргэлжилж байна. Түүнийг өөрийнх нь Мэриленд дэх гэрт бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж буй Кристофер Гриффит гэгч этгээдтэй холбоотой шинэ шийдвэр гарчээ.

TMZ-ийн мэдээлснээр, шүүхээс Кристофер Гриффитэд Стефон Диггстэй Инстаграм сүлжээгээр солилцсон бүх зурвасуудаа гаргаж өгөхийг үүрэг болгосон байна. Энэхүү баримтуудыг шүүхэд танилцуулахын тулд тэрээр 14 хоногийн хугацаа авчээ.

Одоогоор хэргийн явц үргэлжилж байгаа бөгөөд талууд зурвасын агуулгыг шүүхэд хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байна.