Алдарт Fleetwood Mac хамтлагийн гоцлол дуучин, 78 настай Стиви Никс (Stevie Nicks) АНУ-ын завсрын сонгуулийн өмнөхөн бичсэн сэтгэл хөдөлгөм шүлгээ олон нийтэд хуваалцлаа. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 18-нд сонгуульд зориулсан бяцхан залбирал болгон энэхүү шүлгээ бичсэн бөгөөд үр дүн яг ийм байдлаар гарна гэдэгт итгэж байсан тухайгаа X (хуучин Twitter) хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Энэхүү завсрын сонгуулиар Ардчилсан нам түүхэн ялалт байгуулж, Төлөөлөгчдийн танхим болон Сенатад олонх болсноос гадна таван мужийн амбан захирагчийн суудлыг авчээ. 2024 оны сонгуульд дэд ерөнхийлөгч асан Камала Харрисыг дэмжиж байсан Стиви Никс сонгуулийн үр дүнг сэтгэл түгшилгүй харсан гэнэ.
Түүний "Morning Symphony" нэртэй шүлэгт өглөөний анир чимээгүй байдал, өөрийн нохой Лилигийн дүр зураг болон тус улсад нүүрлээд буй хүнд нөхцөл байдалд эмзэглэж буй мэдрэмжийг өгүүлжээ. Шүлгийн төгсгөлд харанхуйг гэрэл ялан дийлнэ гэсэн итгэл найдвараа илэрхийлсэн байна.
Стиви Никс өнгөрсөн наймдугаар сард дуучин Оливия Родригогийн (Olivia Rodrigo) Daisy Chain Fields наадамд гэнэтийн зочноор оролцож, хамтдаа "Landslide" дууг дуулсан юм. Мөн тэд хамтдаа Practical Magic 2 киноны дууны цомогт уран бүтээлээрээ хувь нэмэр оруулсан билээ.