Суданы Хойд Кордофан мужийн төв Эль-Обейд хотод мөргөлдөөн эрчимжиж байна. НҮБ-ын өндөр албан тушаалтны мэдээлснээр, тус хот болон түүний ойр орчимд үүсээд буй нөхцөл байдал улам хурцадсаар байгаа аж.
Албаны хүний онцолсноор, тус бүс нутагт мөргөлдөөнийг өргөжин тэлэхээс сэргийлэх боломж маш хурдтайгаар хумигдаж байна. Эль-Обейд хотод үүсээд буй энэхүү хурцадмал байдал нь олон улсын анхаарлыг татаж байгаа бөгөөд нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна.