Тайландад 14 настай сурагч галт зэвсэг ашиглан халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Эрх баригчдын мэдээлснээр, тус өсвөр насны хүү эхлээд өөрийн эмээ, өвөөг буудан хөнөөсөн байна.

Үүний дараа тэрээр сургууль дээрээ очиж, таван багшийг буудаж аминд нь хүрсэн байна. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр уг халдлагын улмаас нийт долоон хүн амиа алджээ.