Тайланд улсад гарсан ноцтой хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тодруулбал, 17 настай Тунчанок Донхомла гэх охины цогцос төмөр замын ойролцоо чемоданд хийгдсэн байдалтай олдсон байна.
Уг хэрэгтэй холбогдуулан Австралийн нэгэн иргэнийг хүн амины хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, цогцсыг бямба гарагт олсон байна.
Одоогоор хэргийн талаарх нэмэлт мэдээлэл тодорхойгүй байгаа бөгөөд хууль сахиулагчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.