Технологийн салбарын мэргэжилтнүүд ч цаашид яг юу болохыг бүрэн мэддэггүй болохыг эх сурвалж дурдлаа.

Тухайлбал, 2022 оны намар инфляцын түвшин 9-өөс дээш хувьд хүрч дээд цэгтээ тулж байв. Тухайн үед эдийн засгийн уналт (recession) зайлшгүй болно гэж ихэнх хүмүүс үзэж байсан бөгөөд энэ нь "болох эсэх" биш харин "хэзээ болох вэ" гэдэг асуудал байсан юм.

Улмаар 2022 оны аравдугаар сард хөрөнгийн зах зээл ёроолдоо хүрч, S&P 500 индекс 25 хувийн уналттай, Nasdaq 100 индекс түүхэн дээд цэгээсээ 35-аас илүү хувиар буурсан үзүүлэлттэй байв. Инфляц ч удаашрах ямар ч шинж тэмдэггүй байсан бөгөөд яг дараагийн сард нь OpenAI ямар нэг зүйл гаргасан гэж эх сурвалжид тэмдэглэжээ.