Эрдэмтэд чулуужсан шүд ашиглан алдарт Тираннозавр рекс (T. rex)-ийн биеийн температурыг хэмжиж үзэхэд биднийхээс тийм ч их ялгаатай биш байсныг тогтоосон байна.

Өмнө нь судлаачид үлэг гүрвэлүүдийг удаан хөдөлгөөнтэй, хүйтэн цуст амьтад гэж үздэг байв. Харин хожмын олдворууд энэ ойлголтыг өөрчилж, эртний үлэг гүрвэлүүд нь халуун цустай бөгөөд биеийн температураа өөрсдөө зохицуулж чаддаг байсан байж болзошгүйг харуулсан юм.

Өнөө үед ихэнх эрдэмтэд T. rex-ийг халуун цустай амьтан байсан гэдэгтэй санал нийлдэг хэдий ч устаж үгүй болсон амьтны биеийн яг тодорхой үндсэн температурыг тодорхойлоход хүндрэлтэй байдаг билээ.