Холливудын алдартай жүжигчин Том Круз болон түүний экс эхнэр Кэти Холмс нарын охин Сури эцгийнхээ овгийг албан ёсоор хассан байна. Энэхүү мэдээллийг TMZ сайт баталгаажууллаа.
Пенсильвани мужийн бүртгэлийн баримтаас харахад, 2024 онд Сури сонгуулийн санал өгөхөд бүртгүүлэхдээ Сүри Ноэль гэсэн нэрээр бүртгүүлжээ. Тэрээр их сургуулийнхаа нэгдүгээр курсийн оюутан байх хугацаандаа ийнхүү өөрийн нэрээ өөрчилсөн байна.