Холливудын нэрт жүжигчин, олон арван алдартай киноны гол дүрийг бүтээгч Том Крузтэй гайхалтай адилхан төрхтэй залуу цахим сүлжээнд шуугиан тарьж байна.
Түүний зураг болон бичлэгүүдийг харсан хүмүүс итгэхийн аргагүй байгаагаа илэрхийлсээр байна. Сошиал медиа хэрэглэгчдийн дунд уг залууг жинхэнэ жүжигчнээс ч илүү Том Круз шиг харагдаж байна гэсэн сэтгэгдлүүд ихээр хөвөрч байгаа юм. Тэр ч байтугай зарим хүмүүс уг дүрслэлийг "хиймэл оюун ухаан" (AI) ашиглан бүтээсэн байх магадлалтай хэмээн эргэлзэж буйгаа хуваалцжээ.
"Энэ залуу яг л Том Круз шиг харагдаж байна, бүр жинхэнэ Том Крузээс ч илүү шүү" хэмээн нэгэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээсэн нь олон хүний санааг нэгтгэж байна. Одоогоор уг залуугийн талаарх мэдээлэл цахим орчинд эрчимтэй тархсаар байгаа бөгөөд олон нийт түүний төрхийг гайхан биширсээр байна.