АНУ-ын засаг захиргаа Европын орнуудад чиглэсэн худалдааны дарамтаа дахин нэмэгдүүлж байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбооны улсуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах тухай асуудлыг хөндөж, дахин сүрдүүлэг хийж эхэллээ.
Энэхүү алхам нь Европын орнууд Америкийн технологийн томоохон компаниудад ногдуулж буй дижитал үйлчилгээний татвартай шууд холбоотой юм. АНУ-ын зүгээс эдгээр татварыг Америкийн бизнесийн эрх ашигт харшилж байна хэмээн үзэж, Европын засгийн газруудыг уг татварын бодлогоосоо татгалзахыг шаардаж байна.
Трампын засаг захиргаа өмнө нь ч ижил төстэй байр суурийг илэрхийлж байсан бөгөөд энэ удаагийн сүрдүүлэг нь технологийн салбарын орлогыг хамгаалах, олон улсын татварын маргааныг өөрт ашигтайгаар шийдвэрлэх гэсэн оролдлого гэж дүгнэж болохоор байна. Одоогоор Европын орнууд болон АНУ-ын хооронд үүсээд буй энэхүү зөрчил үргэлжилсээр байгаа бөгөөд талууд байр сууриа нэгтгэж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.