АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Конгрессоос их хэмжээний санхүүжилт хүсжээ. Тэрээр Ираны эсрэг явуулах үйл ажиллагаанд зориулж олон тэрбум доллар төсөвлөхийг шаардаж байна.
Гэвч энэхүү төсвийн хүсэлт нь Конгресст хүндхэн сорилттой тулгараад байгаа аж. Ерөнхийлөгч Трамп энэ асуудал дээр өөрийн Бүгд найрамдах намын зарим гишүүдтэй санал зөрөлдөж, маргаан үүсгэж байгаа нь төсөв батлагдах үйл явцыг улам төвөгтэй болгож байна.