Турк улсад зохион байгуулагдсан НАТО-гийн дээд хэмжээний уулзалт өндөрлөв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус уулзалтын хүрээнд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсан байна.

Уулзалтын дараа Трамп мэдэгдэл хийхдээ, АНУ-ын зүгээс Украинд Patriot агаарын хамгаалалтын систем үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгохоор болсныг онцоллоо. Энэхүү уулзалт нь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд эерэг өнгө аястайгаар болж өнгөрснийг эх сурвалжууд мэдээлж байна.