АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа New York Times сонины сэтгүүлчдэд хуулийн дагуу шүүхийн дуудлага хүргүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь тус сонины сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэлтэй шууд холбоотой ажээ.
Тус сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгчийн шинэ онгоцны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна. Тодруулбал, тус онгоц нь Катар улсаас бэлгэнд ирсэн бөгөөд нийтлэлдээ онгоцны аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудлууд байгаа талаар дурджээ. Энэхүү мэдээллийн дараа Трампын засаг захиргаа хуулийн байгууллагаар дамжуулан сэтгүүлчдийг дуудах шийдвэр гаргасан байна.
New York Times нь АНУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг бөгөөд энэ удаагийн үйл явдал нь сэтгүүл зүйн эрх чөлөө болон төрийн нууцлалтай холбоотой асуудлыг дахин хөндөж байна. Одоогоор шүүхийн дуудлага хүлээн авсан сэтгүүлчид болон засаг захиргааны зүгээс нэмэлт тайлбар мэдээлэл өгөөгүй байна.