АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Италийн ерөнхий сайд Жоржа Мелони нарын хооронд үүссэн таагүй нөхцөл байдлаас болж Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни АНУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалаа гэнэт цуцалжээ. Энэхүү шийдвэр нь Трампын Италийн ерөнхий сайдын талаар хэлсэн доромж утгатай үгсээс үүдэлтэй юм.
Асуудал юундаа байв? Дональд Трамп Италийн "La7" телевизэд өгсөн ярилцлагадаа Жоржа Мелониг өөртэй нь зураг авахуулах гэж гуйсан хэмээн ам алдсан байна. Энэхүү мэдэгдэл нь Италийн улс төрийн хүрээнийхнийг цочролд оруулж, дипломат ёс зүйд нийцэхгүй, бүдүүлэг үйлдэл хэмээн хүчтэй шүүмжлэлийг дагууллаа.
Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни өөрийн сошиал хуудсаараа дамжуулан "Ерөнхийлөгч Трампын хэлсэн ноцтой бөгөөд доромжилсон үгс нь бүхэл бүтэн Итали улсыг гутаан доромжилсон хэрэг боллоо" хэмээн мэдэгдэв. Тэрээр ням болон даваа гарагт АНУ-д айлчлахаар төлөвлөж байсан ч ийнхүү айлчлалаа цуцалж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Италийн ерөнхий сайд Жоржа Мелони энэ явдлын дараа өөрийгөө маш их гайхширч, цочирдсоноо илэрхийлжээ. Трампын энэхүү үйлдлийг улс төрийн шинжээчид хоёр орны харилцааг хурцатгасан үйлдэл гэж дүгнэж байна. Одоогоор АНУ-ын тал болон Трампын багийн зүгээс энэ тал дээр албан ёсны нэмэлт тайлбар хийгээгүй байгаа юм.
Олон улсын дипломат харилцаанд төрийн тэргүүнүүдийн хоорондох иймэрхүү үл ойлголцол нь ховор тохиолдох бөгөөд ялангуяа барууны холбоотнууд болох АНУ болон Италийн хувьд энэ нь ноцтой асуудал болон хувираад байна.