АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү өсөх төлөв болон хүүг 25 эсвэл 50 суурь нэгжээр өсгөх эсэх талаарх асуудал яригдаж буй үед биткоин зах зээл дээр өвөрмөц байдлаар арилжаалагдаж байна. Шинжээч Трейси Шукарт хөрөнгө оруулагчид биткоины урт хугацааны үнэ цэнийг өнөөгийн арилжааны хөдөлгөөнөөс тусад нь авч үзэх хэрэгтэйг санууллаа.
Түүний тайлбарласнаар, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт буурч, бондын өгөөж болон ам.долларын ханш чангарч буй энэ үед биткоин нь аюулгүй бүс бус харин эрсдэлтэй хөрөнгө шиг аашилж байна.
Хэдийгээр үнэ буурч байгаа ч биткоины гүйлгээ хүчтэй хэвээр байгаа бөгөөд түүний мөнгөний хомсдолд суурилсан урт хугацааны үндсэн шалтгаан, үнэ цэн өөрчлөгдөөгүй гэдгийг Шукарт цохон тэмдэглэжээ. Мөн тэрбээр биткоиныг цаашид ч өргөнөөр хүлээн зөвшөөрч, нэвтрүүлсээр байна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.