Америкийн алдарт реппер Трэвис Скотт саяхан "The Odyssey" киноны зураг авалтын туршлагаасаа хуваалцжээ. Тэрээр уг кинонд Фемиус хэмээх яруу найрагчийн дүрийг бүтээсэн байна. Найруулагч Кристофер Нолан түүнийг сонгосон шалтгаанаа тайлбарлахдаа, уг түүхийг аман ярианы хэлбэрээр дамжуулж ирсэн нь реп хөгжимтэй төстэй тул Трэвис Скоттын хоолой энэхүү бүтээлийн эцсийн цэг болно гэж үзсэн хэмээжээ.
Трэвис Скотт Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа зураг авалтын талбайд өглөө бүр 05:00 цагт ирдэг байснаа дурдсан байна. Тэрээр найруулагч Кристофер Нолан болон зураглаач Хойте ван Хойтема нарыг дагаж, тэдний ажиллах үйл явцыг судлахыг зорьжээ. Реппер "Би камер руу харж, бүх үйл явцыг ажигладаг байсан" хэмээн ярьсан юм.
Түүний хэлснээр, бусад жүжигчид ч мөн адил зураг авалтын талбайд идэвхтэй байж, өөрсдийн чиргүүл буюу хүлээлгийн өрөөнд суулгүй, суралцахыг эрмэлзэж байсан нь түүнд шинэлэг зүйл болжээ. Тэрээр Ноланаас "Өөрийн алсын хараагаа үргэлж эцсийг нь хүртэл дагаж байх" хэрэгтэйг сурч авсан гэв.
"The Odyssey" кино нь одоогоор үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, энэ оны хамгийн том нээлтийг хийгээд байна. Найруулагч Нолан уг кинонд ашигласан аймшгийн элементийн талаар дурдахдаа, ирээдүйд бүрэн хэмжээний аймшгийн кино хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.