Дэлхийн хамгийн алдартай, олон сая шүтэн бишрэгчтэй Америкийн дуучин Тэйлор Свифт удахгүй нээлтээ хийх 'Toy Story 5' хүүхэлдэйн киноны 'I Knew It, I Knew You' нэртэй шинэ дуугаа цацсан тухай NME сэтгүүл мэдээллээ. Энэхүү дуу нь хүүхэлдэйн киноны сэтгэл хөдөлгөм, дурсамж сэргээсэн уур амьсгалыг илтгэсэн, дулаахан аялгуутай бүтээл болсон гэж урлаг судлаачид онцолж байна.

'Toy Story' цуврал нь хүүхэд гэлтгүй томчуудын ч хайрыг татсан, дэлхийн кино урлагийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг хүүхэлдэйн кино юм. Тэйлор Свифтийн хоолойгоор амилсан шинэ дуу нь киноны нээлтийн өмнө шүтэн бишрэгчдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна. Тус кино энэ оны зургаадугаар сарын 19-нд дэлхий даяар нээлтээ хийхээр товлогджээ.

Тэйлор Свифт бол 'Грэмми' шагналт, дэлхийн хамгийн их цомог борлуулдаг уран бүтээлчдийн нэг бөгөөд түүний дуунууд үргэлж хит болж, чартуудыг тэргүүлдэг билээ. Түүний 'Toy Story 5' киноны дууг дуулсан нь киноны нэр хүндийг нэмэгдүүлэхээс гадна, түүний уран бүтээлд шинэ өнгө төрх нэмж байна гэж үзэж байна.