Украин улс фронтын ихэнх хэсэгт батлан хамгаалалтын шугамаа барьж байгаа хэдий ч агаарын довтолгооноос хамгаалах тал дээр томоохон сул талтай тулгарч байна.
Одоогийн байдлаар тус улсын хамгаалалтад гарч буй хамгийн том асуудал нь Оросын баллистик пуужингууд болоод байна. Эдгээр пуужингийн довтолгоог няцаахад нэн шаардлагатай байгаа АНУ-д үйлдвэрлэсэн Patriot пуужингийн нөөц тун багассан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа ажээ.