Украины Донбасс бүсийг хяналтдаа авах стратегийн чухал цэг гэгддэг Константиновка хотын орчимд Оросын цэргийн хүч нэмэгдэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, хэрэв Константиновка хот Оросын талд орвол тус улсын цэргүүд Украины зүүн хэсэгт үлдээд буй хамгийн сүүлийн бат бэх цайзууд руу довтлох боломжтой болох ажээ.