Лхагва гарагт Украины дронууд Оросын хяналтад байдаг Крымийн хойгийн хамгийн том хот болох Севастополийн эрчим хүчний хангамжийг тасалсан талаар орон нутгийн албаны хүмүүс мэдээллээ. Энэхүү дайралт нь Киевийн зүгээс Оросын эрчим хүчний дэд бүтцэд чиглүүлж буй цохилтуудын хүрээг дахин харуулж байна.

Украин улс энэ он гарсаар Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд, шатахуун хадгалах агуулах болон хангамжийн сувгуудад чиглэсэн дайралтаа эрчимжүүлээд байгаа юм. Эдгээр цохилтын улмаас ОХУ-д шатахууны үнэ нэмэгдэж, зарим бүс нутагт эрх баригчид шатахууны худалдааг хязгаарлахад хүрээд байна. Ялангуяа Крымийн бүс нутагт шатахууны хомсдол нэн хурцаар мэдрэгдэж байгаа ажээ.

Түүнчлэн Украины дронууд ОХУ-ын төв болон өмнөд хэсгийн бусад байгууламжуудыг онилсон болохыг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.