Украины цэргүүд болон тэдний хамтрагчид Киевийн бахархлын жагсаалд (Pride parade) нэгдэн оролцлоо. Энэхүү жагсаал нь ижил хүйстнүүдийн гэрлэх эрх болон иргэний хамтын амьдралыг албан ёсоор баталгаажуулахыг шаардах зорилготой ажээ.
Украин улс нь уламжлалт хэв маягийг баримталдаг орон хэдий ч өрнөдийн орнуудтай илүү ойртож, улс орноо шинэчлэх хүчин чармайлт гаргаж байна. Энэхүү жагсаал нь тус улсын нийгмийн шинэчлэлийн үйл явцын нэг хэсэг болон зохион байгуулагдаж байгаа юм.