Энэ онд БНХАУ болон Өмнөд Солонгосоос Умард мөсөн далайгаар дамжин Европ руу чиглэх ачаа тээврийн урсгал нэмэгджээ. Тус далайн замын хөдөлгөөн өнгөрсөн оныхоос илүү ачаалалтай байсан талаар хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнгээс мэдээлсэн байна.
Гэсэн хэдий ч урьдчилан таамаглахын аргагүй гэнэтийн мөсжилт, өндөр зардал болон эрэлтийн тогтворгүй байдал нь энэхүү чиглэлээр тээвэр хийхэд багагүй сорилт, хүндрэл дагуулж буйг илрүүлжээ.
Ослод төвтэй Bellona Foundation судалгааны байгууллагын тайланд дурдсанаар, зуны сүүл болон намрын эхэн үеийн тээврийн улиралд үүссэн саатлын улмаас Хятадын нэгэн тээвэрлэгч компани зарим аяллын хугацаагаа 20 хоногоос 30 хоног болгон сунгахад хүрсэн байна.