АНУ-ын телевизийн нэрт хөтлөгч Уэнди Уильямсын асран хамгаалагч Сабрина Моррисси "A&E Television Networks" компанитай хийж байсан хуулийн маргаанаа албан ёсоор шийдвэрлэсэн байна. Энэхүү маргаан нь Уэнди Уильямсын амьдралыг харуулсан баримтат кинотой холбоотой байжээ.
TMZ агентлагийн олж авсан шүүхийн баримт бичгүүдээс үзэхэд, Сабрина Моррисси болон A&E телевиз талууд уг асуудлаар тохиролцоонд хүрсэн болохыг дурдсан байна. Уэнди Уильямс нь Америкийн телевизийн салбарт удаан хугацаанд ажилласан алдартай хөтлөгч юм.
Одоогоор талуудын хооронд байгуулсан тохиролцооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна.