Америкийн алдартай дуучин Фиби Брижерсийн шинэ цомогт багтсан дуунууд шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татаад байна. "Lost Weekend" нэртэй цуврал дуунуудад багтсан "Kill Me" болон "I Can't Wait" бүтээлүүдэд Сон Жон-Жонсон (Son John-Johnson) хэмээх нууцлаг нэртэй дуучин оролцжээ.
Сонсогчид болон хөгжмийн хүрээнийхэн уг дуучны хоолойг Geese хамтлагийн гоцлол дуучин Камерон Винтер-ийн хоолойтой тун төстэй байгааг онцолж байна. Одоогоор энэхүү нууцлаг нэрний цаана үнэхээр Камерон Винтер байгаа эсэх нь албан ёсоор тодорхойгүй байгаа юм.
Фиби Брижерс нь инди-рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг, дэлхий даяар олон сая сонсогчтой дуучин бөгөөд түүний шинэ уран бүтээлүүдэд хэн оролцсон нь хөгжмийн ертөнцөд сонирхолтой таамаглал дагуулаад байна.