Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Жианни Инфантино-гийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй "FIFA Forward Enterprise" хэмээх хөрөнгө оруулалтын шинэ санаачилга дэлхий дахинд томоохон маргаан үүсгэж эхэллээ.
Энэхүү төсөл нь хөлбөмбөгийн ертөнцөд томоохон өөрчлөлт авчрах зорилготой гэгдэж байгаа ч шүүмжлэгчид уг төлөвлөгөөний цаана ноцтой асуудлууд нуугдаж болзошгүй гэж үзэж байна. Тодруулбал, шүүмжлэгчид уг санаачилгыг авлига газар авах таатай нөхцөлийг бүрдүүлсэн, эргэлзээтэй төлөвлөгөө хэмээн тодорхойлж байгаа юм.
Дэлхий даяарх олон нийтийн эсэргүүцэл улам бүр нэмэгдэж буй энэ үед уг төслийн ирээдүй болон цаашид хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй хэвээр байна. Шүүмжлэгчдийн зүгээс энэхүү төслийн бүтцэд илэрхий алдаа дутагдал байгааг онцолж, үүнийг авлигын эрсдэл өндөртэй үйл ажиллагаа гэж дүгнэж байна.