Америкийн Флорида мужид нэгэн этгээд цахилгаан хөрөөгөөр зэвсэглэн дэлгүүр эвдэж, 12,000 ам.долларын үнэ бүхий Покемон цуглуулгын карт хулгайлсан хэрэг гарсан байна. Энэ тухай Dexerto цахим хуудас мэдээллээ.
Цагдаагийн газраас мэдээлснээр уг эр этгээд шөнийн цагаар дэлгүүрийн үүдийг хөрөөдөж нэвтэрсэн бөгөөд Покемон картны лангуу руу чиглэн очжээ. Камерын бичлэгт түүнийг хэд хэдэн хайрцаг карт шүүрч аваад зугтаж байгаа нь тодорхой харагдаж байна. Цагдаа нар хэргийн газраас олсон ул мөрөөр түүнийг хэн болохыг тогтоож, удалгүй баривчилсан байна.
Покемон карт нь дэлхий даяар маш их алдартай цуглуулга бөгөөд зарим ховор карт нь маш өндөр үнээр зарагддаг. Ялангуяа залуучуудын дунд ихээхэн тархсан уг тоглоомын картны эрэлт хэрэгцээ их байгаа нь ийм төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан болж байгаа бололтой.
Одоогоор уг хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүх шийдвэрлэх юм байна.