Франц болон Испани улсуудад хүчтэй дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас нөхцөл байдал хүндэрч, 220,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авчээ.

Францын гал сөнөөгчид Бордо хотыг чиглэн тархаж буй түймрийг унтраахаар ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн Испанийн нийслэл Мадрид хотын албаны хүмүүс тус бүс нутагт тохиолдоод буй түймрийг “түүхэн дэх хамгийн том гамшиг” хэмээн тодорхойлж, нөхцөл байдал нэн хүнд байгааг анхаарууллаа.