Франц улсад агаарын температур дээд амжилт тогтоон нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын зарим бүс нутагт цахилгаан эрчим хүчний доголдол үүсээд байна.

Албан ёсны мэдээллээр, Бретань бүс нутагт 68,000 орчим өрх цахилгаангүй болжээ. Эрчим хүчний хангамжийг бүрэн сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд лхагва гарагийн орой гэхэд цахилгаан хэвийн байдалдаа орох төлөвтэй байна.

Тус улсад ажиглагдаж буй энэхүү хэт халуун нь оргил үедээ хүрэхээр байгаа нь эрчим хүчний сүлжээнд ийнхүү хүндрэл учруулж байна.