Франц улс энэ долоо хоногт түүхэндээ тохиолдсон хамгийн хүнд хэцүү халалтын нэгтэй нүүр тулж байна. Хэт халуун цаг агаарын улмаас Парис хотын оршин суугчид агааржуулагч болон усан сантай зочид буудлуудыг зорих болжээ.
Лхагва гарагт Парис хотын агаарын хэм 40.9 хэм хүрсэн нь зургадугаар сарын хувьд дээд амжилт болсон байна. Үүнээс нэг хоногийн өмнө буюу мягмар гарагт Франц улс сүүлийн 80 орчим жилийн хугацаан дахь хамгийн халуун өдрийг тэмдэглэжээ.
Хүн ам шигүү суурьшсан нийслэл хотын хувийн орон сууцнуудын дийлэнх нь агааржуулалтын системгүй байгаа нь иргэдийн шөнө нойргүй хонох, тав тухгүй байдалд орох гол шалтгаан болж байна. Иймд иргэд халуунаас зугтахын тулд зочид буудлын өрөө түрээслэх арга хэмжээг авч байна.