Францын зүүн хойд нутагт орших Томблейн хотод ням гарагт онгоц осолдож, 11 хүн амиа алдсан талаар тус улсын орон нутгийн захиргаанаас мэдээллээ.

Осолдсон нисэх онгоц нь шүхэрчдийн сургалтын сургуульд харьяалагддаг байжээ. Уг ослын улмаас нисгэгч болон онгоцонд зорчиж явсан 10 зорчигч бүгд амиа алдсан байна. Амиа алдагсдын дунд таван оюутан, таван зааварлагч байсан гэж албаны эх сурвалж мэдээлэв.

Бүс нутгийн захирагч Ив Сегигийн мэдээлснээр, онгоц газарт унахаасаа өмнө гэмтэл авсан байж болзошгүй шинж тэмдэг ажиглагдсан бөгөөд улмаар босоо чиглэлд огцом доошилж осолджээ. Одоогоор Францын Дотоод хэргийн сайд ослын газар луу явж байгааг тус яамнаас мэдэгдсэн байна.