Франц даяар ахлах сургуулийн сурагчдын эсэргүүцлийн хөдөлгөөн хүчээ авч, улсын хэмжээнд 400 орчим сургууль хаалгаа барихад хүрээд байна.
Өнгөрсөн долоо хоногт Парисын бүсээс эхэлсэн уг эсэргүүцэл маш богино хугацаанд орон даяар тархжээ. Төгсөх ангийн өсвөр насны сурагчид сургуулийн байрны орц, гарцыг хаан, гадаа нь гал асааж, улмаар цагдаа нартай мөргөлдсөн явдал баасан гарагт гарсан байна.
Жагсаалд оролцогч сурагчдын зүгээс хичээлийн цаг хэт урт байгаагаас гадна сургалтын орчин нөхцөл хангалтгүй байгааг шүүмжлэн ийнхүү шаардлага тавьж байгаа юм. Одоогоор намжих шинжгүй байгаа уг хөдөлгөөний улмаас үүссэн эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна.