Франц улс ажиглалт хийж эхэлснээс хойших хамгийн халуун өдрийг бүртгэлээ гэж тус улсын цаг уурын агентлагаас мэдээллээ.
Тус улсад өмнө нь мягмар гарагт тогтоогдож байсан халууны дээд амжилт ийнхүү шинэчлэгдсэн байна. 1947 оноос хойшхи хамгийн өндөр хэмд хүрсэн энэхүү хэт халалтын улмаас Францын зарим бүс нутагт цахилгаан эрчим хүчний тасалдал үүсээд байгаа юм.
Одоогоор нөхцөл байдал хүнд хэвээр үргэлжилж байна.