Франц улсад агаарын хэм огцом нэмэгдэж, хэт халалтын улмаас улаан түвшний түгшүүр зарлалаа. Тус улсын хүн амын ихэнх хэсэг нь энэхүү хэт халуун агаарын нөлөөлөлд өртөөд байна.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэхүү хэт халалт нь долоо хоногийн сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Одоогийн ажиглагдаж буй температур нь цаг агаарын түүхэн дэх дээд амжилтыг эвдэх хэмжээнд хүрэх магадлалтай байгааг албаны эх сурвалжууд онцолжээ.