Европын орнуудад агаарын хэм огцом нэмэгдэж, хэт халалтын оргил үе тохиож байгаа энэ үед Франц улсад хүний амь нас хохирсон тохиолдол нэмэгдсээр байна.

Францын Ерөнхий сайд Себастьян Лекорнюгийн мэдээлснээр, өнгөрсөн пүрэв гарагаас хойш тус улсад халалттай холбоотойгоор 40 хүн усанд живж амиа алджээ. Одоогоор Европ тив бүхэлдээ хэт халалтын улмаас хүндхэн нөхцөл байдалтай тулгараад байна.