Европ тивийг нөмрөөд буй аагим халуун цаг агаарын улмаас Франц улсад 1,000 орчим хүн нас барсан гэх урьдчилсан дүнг тус улсын Нийгмийн эрүүл мэндийн агентлагаас (Sante Publique) ням гарагт танилцууллаа.

Тус агентлагийн мэдээлснээр, амиа алдсан иргэдийн дийлэнх нь ахмад настнууд байгаа аж. Гэсэн хэдий ч тус байгууллагаас бодит тоо баримт үүнээс ч өндөр байх магадлалтайг анхааруулж байна. Одоогоор асрамжийн газар болон гэртээ нас барсан иргэдийн талаарх нэмэлт мэдээлэл цуглуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд үүний дараа нас баралтын түвшин нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан онцоллоо.

Европ даяар үргэлжилж буй энэхүү хэт халалт нь иргэдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж, нөхцөл байдлыг улам хүндрүүлсээр байна.