Францын хойд хэсэгт орших Бёврэж хотод маш харамсалтай хэрэг гарчээ. 15 сартай ихэр охид усгүйжсэний улмаас амиа алдсан байна. Энэхүү хэргийн дараа тус хотын цагдаагийн байгууллагаас хүүхдүүдийн эцэг эхийг баривчлан саатуулсан тухай мөрдөн шалгах ажиллагаанд ойр эх сурвалж мэдээллээ.
Эцэг эх нь ихэр охидоо орондоо унтаж байх үед нь олсон бөгөөд улмаар яаралтай тусламжийн албанд хандсан байна. Урьдчилсан дүгнэлтээр охид усгүйжсэний улмаас амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Үүнээс гадна тухайн гэр бүлийн бусад дөрвөн хүүхэд болох 3, 4, 5 болон 6 настай хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ. Тэдгээр хүүхдүүд мөн усгүйжсэн шинж тэмдэгтэй байсан ч азаар тэдний амь насанд аюул учраагүй байна гэж эх сурвалж мэдээлсэн байна.