Францын олон нийтийн Franceinfo телевизийн нэвтрүүлгийн үеэр оролцогчид тус улсад амьдарч буй нийт хятад иргэдийг Бээжингийн тагнуул байж болзошгүй гэх утгатай зүйл ярьсны дараа арьс өнгөөр ялгаварлах үзлийн маргаан дэгдлээ.
Уг нэвтрүүлэг цацагдсаны дараа Франц дахь БНХАУ-ын Элчин сайдын яам эсэргүүцэл илэрхийлж, Баасан гарагт албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Энэхүү үйл явдал нь БНХАУ-тай үүсээд буй геополитикийн хурцадмал байдал болон улам ширүүсэж буй улс төрийн мэтгэлцээний дунд хятад болон ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага Францад газар авч буйг харууллаа гэж шинжээчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна.