Зуны хэт халуун өдрүүд үргэлжилж буй энэ үед эрүүл мэнддээ анхаарахыг мэргэжилтнүүд онцгойлон сануулж байна. BBC Health-ийн мэдээлснээр, хэт халуун цаг агаартай үед зүрхний зогсолт тохиолдох эрсдэл нэмэгддэг аж.
Ихэнх хүмүүс энэ төрлийн эрсдэлийг зөвхөн өндөр настан эсвэл биеийн байдал сул дорой хүмүүст хамаатай гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр энэ нь зөвхөн тэдэнд төдийгүй залуу, бие бялдар сайтай хүмүүст ч аюул заналхийлж байгааг экспертүүд анхааруулж байна.
Тиймээс хэт халууны үед биеийн ачаалал ихтэй дасгал сургуулилт буюу гүйлтээр хичээллэхээс зайлсхийх, мөн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Хэт халуунд зүрхэнд ирэх ачаалал эрс нэмэгддэг тул өөрийн биеийн байдлыг анхааралтай ажиглаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм.