Хамас бүлэглэлийн удирдагч Халил аль-Хайя бямба гарагт Катарт төвтэй Al-Araby телевизэд ярилцлага өгөх үеэрээ Израилын удахгүй болох сонгуулиас бодит өөрчлөлт гарна гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр Израилын талыг сонгуулийн сурталчилгаандаа Газын зурвасын иргэдийн «цусыг» ашиглаж магадгүй гэсэн таамаг, хүлээлттэй байгаагаа дурджээ. Түүний хэлснээр хэн ч засгийн эрхэнд гарсан, аль ч нам ялсан Палестины ард түмэн Израилын бүх намын үед зовж шаналсаар ирсэн байна.
Мөн аль-Хайя Палестины ард түмний цус, зовлон шаналал болон тэдний эрх ашгийг Израилын сонгуулийн сурталчилгааны түлш болгон ашиглахыг эрс эсэргүүцэж байгаагаа байр сууриндаа онцолжээ.