Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Ерөнхий захирал усан онгоцтой холбоотойгоор дэгдсэн хантавирусын халдварын нөхцөл байдал дуусгавар болсныг албан ёсоор мэдээллээ.
Тус байгууллагын мэдээлснээр, 5 дугаар сарын 25-наас хойш халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэхүү дэгдэлт нь усан онгоцтой холбоотой байсан бөгөөд одоогийн байдлаар нөхцөл байдал тогтворжиж, цаашид халдвар тархаагүй гэж үзэж байгаа ажээ.